Бидний тухай

“ЗӨВ ДИЗЕЛЬ СЕРВИС” ХХК нь хүнд машин механизм тэр дундаа Катерпилларын тоног төхөөрөмжийн оношлогоо засварын чиглэлээр мэргэшсэн биеэ даасан үйл ажиллагаа явуулдаг үндэсний мэргэжлийн инженер техникийн ажилчидаас бүрдсэн компани юм. Бид 2013 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш харилцагчиддаа чанартай засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийг эрхэмлэсээр ирлээ. Зөв Дизель Сервис компани харилцагчидынхаа мөнгө цагийг хэмнэхэд үргэлж санаа тавьж ажиллаж байдаг бөгөөд АНУ, Итали, Турк, АНЭУ,Испани зэрэг технологи өндөр хөгжсөн орнуудаас тэдний хэрэгцээ шаардлагад нийцэх нэр хүндтэй, чанартай, хямд өртөгтэй, өргөн хүрээтэй хүнд машин механизмийн сэлбэгийг захиалгаар түргэн шуурхай нийлүүлэхээс гадна өөрийн сэлбэгийн агуулахдаа нөөцлөн борлуулдаг. Манай компани Катерпилларын оригнал сэлбэгийг диллерээс нь нийлүүлэхээс гадна 2014 оны 6 сараас эхлэн Катерпилларын сэлбэг үйлдвэрлэгч АНУ – ын Costex (CTP) корпорац болон Испаний Blumaq фирмийн албан ёсны борлуулагчаар ажиллаж эхэлсэн. 2014 оны 10 сараас Италийн явах анги, шүд хутганы ир ,шүүр шүүх элемент үйлдвэрлэгч ITR USCO корпорацын албан ёсны борлуулагчаар ажиллаж эхлээд байна. Манайх нийлүүлж байгаа ажил үйлчилгээ,сэлбэг хэрэгсэлийнхээ ажлын чанар болон материалын согог гэмтэлд 1-6 сарын баталгааг олгодог. Бид засварын инженер техникийн ажилчиддаа техникийн сургалт, хөгжүүлэлт байнга хийж явдаг бөгөөд та манай хийх засварын чанарт бүрэн найдаж болно. Мөн манай компани харилцагч байгууллагууддаа зарим засвартай холбоотой зөвлөгөө тусламжийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.

Холбоо барих

Утасны дугаар

88114169 | 88054995

И-мэйл хаяг

Budragchaa@zuw.mn | Baatartsogt@zuw.mn

Байршил

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, чулуун овоо, АОС 1-р гудамж 2 тоот