Germany | Finland | Saint Petersburg | Italy

Уул уурхай, Зам тээвэр, Барилгын салбаруудад ашиглагддаг машины ашиглалтын явцад түүний эд ангиуд аажмаар элэгдэн, хэврэгшиж, зэврэн хуучрах, уярах үзэгдэлд орсноос тэдгээрийн харилцах байршил өөрчлөгдөн ажиллах чадвар нь буурдаг.

Машины ажиллах чадвар нь юуны өмнө түүний зангилгаа холбоосуудын өгөгдсөн хэмжээ, зай завсар, үрэлцэх гадаргуунуудын тосолгооноос ихээхэн хамаардаг.

Аливаа машиныг ашиглах хэвийн нөхцөлийг түүнийг үйлдвэрлэсэн заводоос заасан дүрмийг хангаснаар тэдгээрийн ажиллах чадварыг удаан хугацаанд хадгалах боломж бий болгоно.

Машины ажиллах хэвийн нөхцөлийг гажуудуулбал түүний зангилгаа эд ангиуд түргэн элэгдэж эвдэрнэ.

Урсгал засвар, техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийснээр элэгдлийг бүрэн арилгаж чадахгүй боловч элэгдлийг эрс бууруулж, саатлыг аль болохоор багасгах боломжтой.

Ашиглагдаж байгаа барилга, замын машиныг байнгын ажиллах чадвартай байлган эдэлгээний хугацааг нэмэгдүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний системийг хэрэглэх нь чухал юм.

Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний систем гэж зам, барилгын машины ажиллах чадвар, засварын чанарыг дээшлүүлэн түүний өртгийг нь бууруулахад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх шинж бүхий зохион байгуулалт-техникийн арга хэмжээг хэлнэ (1-дугаар бүдүүвч). Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний системийн зарчмын бүдүүвчийг харуулав.

Энэ нь эвдрэл, гэмтэл саатлаас сэргийлэн, сэрэмжлэх замаар машины зангилгаануудын ажиллах чадварыг сэргээж байх тийм арга хэмжээг системтэй нэвтрүүлэх зорилготой учраас түүнийг урьдчилан сэргийлэх систем гэж нэршсэн болно.

Germany | Finland | Saint Petersburg | Italy