Germany | Finland | Saint Petersburg | Italy

1. Явган зорчигч руу ус битгий цац, та ч бас явган явах үе гарна шүү дээ.

2. Бороотой үед хажуугийн толиндоо анхаарлаа хандуул, түүнд шил арчигч байдаггүй.

3. Тогтсон устай хэсгээр зөөлөн яв, учир нь цахилгааны эд ангируу ус орж машин чинь унтрана.

4. Бороотой, харанхуй үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл орчиноо муу гэрэлтүүлдэг, учир нь нойтон гадаргууд гэрлийн тусгал задардаг. Энэ үед осол гарах магадлал маш өндөр байдаг.

5. Нойтон чийгтэй хувцастай машиндаа суух үед дотор тал бүхэлдээ цантаж үзэгдэлт хязгаарладаг, иймд паараа гадна талын агаартай хольж үлээлгэ.

6. Хурдаа энгийн үеэс 5-10 км цагаар багасга, зам дугуй хоёрын хооронд усан бүрхүүл байнга үүсдэг учир автомашины тогтворжилтонд сөрөг нөлөөтэй. Зам дугуй хоёрын барьцалтын коэффицент багасдаг.

7. Холын замд явж байгаа жолооч нар ойрын гэрэлээ асааж явах нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.

8. Бороотой үед жолоочийн харах өнцөг багасдаг учир болгоомжтой явах хэрэгтэй

9. Болгоомжлолоос үүдэн автомашины хурд багасан улмаар түгжрэл саатал, замын ачаалал эрс нэмэгддэг учир хүрэх газраа цагаа зөв тооцоолж гарах хэрэгтэй.

/Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр/

Germany | Finland | Saint Petersburg | Italy